Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ жилийн баяраар Чебурашка, Гена матар хоёр эргэн ирнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 45 секунд

Олон мянган хүний хүүхэд насны дурсамжийг сануулах “Чебурашка” хүүхэлдэйн киноны шинэ анги Шинэ жилийн баярын үдэш цацагдахаар болжээ. Хагас зуун жилийн дараа ийнхүү шинэчлэгдэн үзэгчдэд хүрэх гэж буй богино хэмжээний киноны трейлэр өчигдөр (2020.12.25) цацагдсан байна. “Союзмультфильм” кино компани “Чебурашка: Баярын нууц” нэртэй энэхүү шинэ ангийг бүтээсэн бөгөөд гол дүрүүдэд дуучин Анжелика Варум, жүжигчин Леонид Ярмольник  нар дуу оруулжээ.

Үйл явдлын хувьд анхны хувилбарынхаа адил Чебурашка, Гена матар хоёр хорон санаат хөгшин эмэгтэй Шапоклякын ов мэхэнд хууртах боловч эцэст нь нөхөрлөл ялдаг байна.

 

Алдарт зохиолч Эдуард Успенскийн 1966 онд бичсэн "Гена матар ба түүний нөхөд" нэртэй номоос сэдэвлэсэн уг хүүхэлдэйн кино зөвхөн ЗХУ төдийгүй олон орны хүүхэд багачуудыг байлдан дагуулж байсан юм. Тиймдээ ч энэхүү богино хэмжээний кино олон мянган эцэг эхчүүдийг хүүхэд насаар нь аялуулна гэдэгт итгэж буйгаа кино багийнхан ярьжээ.

Өдгөө “Чебурашка” бараг л Оросын бэлгэ тэмдэг болон хувирчээ. Тэр Оросын аман зохиол ба онигооны гол баатар болж, 2004 оны зуны Олимпийн наадмаас эхлэн ОХУ-ын Олимпийн шигшээ багийн бэлгэ тэмдэг болсон юм. Олимпийн наадам зохион байгуулагдах бүрт Чебурашка өнгөө сольж, дүр төрхөө шинэчилдэг уламжлалтай.

Эх сурвалж: RIA NOVOSTI

Баянзүрх дүүргийн 42.153 иргэн PCR шинжилгээнд хамрагдлаа
Баянзүрх дүүргийн 42.153 иргэн PCR шинжилгээнд хамрагдлаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.