Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг 55.6 хувийн саналаар батлав.

Тогтоолоор УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Д.Сарангэрэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, М.Оюунчимэгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, С.Чинзоригийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Ц.Сандаг-Очирыг Төсвийн байнгын хорооны, М.Оюунчимэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ч.Ундрамыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.

Э.Дашням, Г.Дашчанарав нар шинэ дуу гаргажээ
Э.Дашням, Г.Дашчанарав нар шинэ дуу гаргажээ
 
Маргааш Улаанбаатарт хүйтний эрч чангарч -20 хэм хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт хүйтний эрч чангарч -20 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.