Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймагт батлагдсан 45 тохиолдлын 29 нь эдгэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Дархан-Уул аймагт Covid-19-ийн 45 тохиолдол батлагдаад буй. Тэдний ойрын хавьтлын 478 хүн тусгаарлалтад байгааг тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Халдвар авсан иргэдийг Улаанбаатар хотод эмчилж байснаас 17 нь эдгэрсэн. Өчигдөр (2020.12.25) нэмж 12 хүн бүрэн эдгэрэн, нутаг буцсан байна. Ийнхүү тус аймагт батлагдсан тохиолдол болох 45 хүнээс 29 нь бүрэн эдгэрчээ.

Мөн тусгаарлах байранд байсан бүх иргэн тусгаарлалтаас гарч, гэрийн ажиглалтад байгаа талаар Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 292 болсон. Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Бразилийн ерөнхийлөгч онгоцноос шүхрээр үсэрнэ
Бразилийн ерөнхийлөгч онгоцноос шүхрээр үсэрнэ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.