ОНЦЛОХ АЖИЛ: Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ. Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна. Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
 
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!