Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОУАӨ-ийн дэд сайдаар Б.Мөнхтамир томилогдоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Ардын намын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдаанаар дэд сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Үүний дараагаар Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Мөнхтамир БОУАӨ-ийн дэд сайдаар томилогдохоор болсон байна. Тэрбээр ажлаа өгөхдөө "Одоо улстөрийн карьераа хөөнө" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Сануулахад, Засгийн газрын түвшинд дэд сайд нарын томилгоог "халаад" байсан. Харин өнөөдрийн эл үйл явцаар ТӨХК-иудад томилогдсон хяналт болон бүтээмжийн менежерүүд болон зарим сайд нарын орон тооны зөвлөхийг цомхотгож оронд нь дэд сайд томилох асуудлыг оруулж ирж буй юм. Одоогийн байдлаар бүтээмж, хяналтын менежер болон зөвлөхүүд нийлсэн 100 гаруй хүн байгаа аж. Харин одоогоор 16 яам дээр дэд сайдын томилгоон яригдаж байгаа юм.

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
 
Бяцхан Ө.Ариунбаатарын инээмсэглэлийг аварцгаая
Бяцхан Ө.Ариунбаатарын инээмсэглэлийг аварцгаая
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.