Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ“ ХК-ийн тавантолгой нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын төсвийн татварын орлогын 8 хувь, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй явуулах нөхцөл бололцоо бүрдэж байна.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, улсын онц чухал объект уурхайн бүсэд жагсаал цуглаан зохион байгуулагдах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих боломжтой болж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй нийтдээ 350 га газарт 24 цагийн турш харуул хамгаалалт шаардлагатай байдаг. Уг талбайд өдөрт дунджаар 2600 орчим ажилтан албан хаагчид ажилладаг бөгөөд нүүрс тээврийн 1000 орчим машин уурхайн бүс рүү нэвтэрдэг.

Түүнчлэн уурхайг Гашуунсухайт чиглэлийн автозамтай холбосон 8.2 км авто зам болон цаашид ашиглалтад орох уурхайн захиргааны шинэ барилгыг сумын төвтэй холбох 13.2 км авто зам, төмөр замын ачилтын байгууламж, Тавантолгой цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, төмөр замын өртөө, нүүрс баяжуулах баяжуулах үйлдвэр зэрэг хамгаалалт шаардлагатай объектууд шинээр нэмэгдэх төлөвтэй байна.

Тавин хувь хямдарсан утаагүй түлш иргэдийн гарт очиж эхэллээ
Тавин хувь хямдарсан утаагүй түлш иргэдийн гарт очиж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.