
МҮБХ-ноос энэ сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
- Энэ сарын 5-н буюу баасан гарагт 10.00 цагаас "Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан" сургалт
- Энэ сарын 6-н буюу бямба гарагт 13.00 цагаас Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
- Энэ сарын 7-н буюу ням гараг 13.00 цагаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,
- Энэ сарын 13-н буюу бямба гарагт 11.00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- Энэ сарын 14-н буюу ням гарагт 14.30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гуравдугаар тойргийн сүүлийн хагас/,
- Энэ сарын 12.20-н буюу бямба гарагт 14:30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/,
- Энэ сарын 12.21-н буюу ням гарагт 14:30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /дөрөвдүгээр тойрог/,
- Энэ сарын 12.27-н буюу бямба гарагт 11.00 цагаас аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- Энэ сарын 12.29-н буюу даваа гарагт 13.00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно.