Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим төрийн өмчит компаниудад хийсэн шалгалтын дүнтэй танилцлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн байна. Тухайлбал,

"МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлөх чиглэл өгчээ. Учир нь тасалбар борлуулалт, онгоцны нойтон түрээс, онгоцны худалдан авалт дээр санхүүгийн асуудал үүссэн учраас ийм чиглэл өгсөн гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурджээ.

Б.Мөнхтамир нь 2021 оноос эхлэн "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй юм.

Зарим ТӨК-ийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Зарим ТӨК-ийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.