Улсын заан С.Сүхбат Улс тунхагласны баярын барилдаанд хоёр дахь удаагаа ТҮРҮҮЛЛЭЭ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Энэхүү барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан С.Сүхбат Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгсөөр долоо даван түрүүллээ.

Шөвгийн дөрөвт Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан Д.Батбаярыг, Улсын заан С.Сүхбат аймгийн арслан У.Батцоожийг тус тус даван, долоогийн даваанд үзүүр түрүү булаалдан барилдсан юм.

Улсын заан С.Сүхбатын тухайд, ийнхүү Улс тунхагласны баярын барилдаанд хоёр жил дараалан түрүүлж буй бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монгол бахархлын өдөрт зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаанд Улсын арслан Э.Батмагнайтай үзүүр түрүү булаалдан барилдаж, үзүүрлэсэн билээ.

ГУРВЫН ДАВАА: О.Хангай, Э.Оюунболд нар өвдөг шороодож, П.Бүрэнтөгс давлаа
ГУРВЫН ДАВАА: О.Хангай, Э.Оюунболд нар өвдөг шороодож, П.Бүрэнтөгс давлаа
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!