Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг ҮХЦ хүлээн авсангүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.

Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь Г.Занданшатартай нэгдмэл эрх ашигтай байна гэж татгалзах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг хэлэлцэж, ҮХЦ-ээс хүлээн авахгүй татгалзаж шийдвэрлэлээ.

О.Батнайрамдал: Оюутолгойтой холбоотой материалуудыг нууцаас гаргаснаар сонсголд ач холбогдолтой тул ЗГ-т хүсэлтээ гаргасан
О.Батнайрамдал: Оюутолгойтой холбоотой материалуудыг нууцаас гаргаснаар сонсголд ач холбогдолтой тул ЗГ-т хүсэлтээ гаргасан
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.