
АН-аас сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг түүний эхнэр нь нийтэд дэлгэж, хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Тэгвэл энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүх гэм буруутай нь тогтоогдвол дараагийн арга хэмжээнүүдийг авна. Гэм буруугийн асуудал нь шүүхээр шийдэгдэхээс нааш НИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгах асуудал яригдахгүй" гэв.