Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Татар” хамтлагийнхан “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Багш нарын баярын өдрийг угтан “Татар” хамтлагийнхан өөрсдийн хамгийн сэтгэл шингэсэн дууны нэг болох “Ардын багш” дууныхаа эзэнтэй 23 жилийн дараа дахин уулзжээ.

Тэд бүгд нийслэлийн 39 дүгээр сургуулийн нэг ангийн сурагчид байсан бөгөөд тус сургуулийн багш Б.Сономбалжир нь “Ардын багш” дууны урам зориг, мөн гол дүр нь аж. Энэ удаагийн уулзалт багшдаа зориулсан сэтгэлийн бэлэг, уран бүтээлчдийн хувьд урам зоригийн мөч болсон байна.

“Ардын багш” дууг “Татар” хамтлаг 2002 онд зохиож, анхны “Татар” нэртэй цомогтоо багтаасан бөгөөд тэр үеийн залуусын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийн нэг хэвээр. Энэхүү дуугаар дамжуулан хамтлагийнхан сурагч бүрийн амьдралд мөр үлдээдэг багш нартаа талархал илэрхийлж байжээ.

Ташрамд дурдахад, “Татар” хамтлагийн гишүүд өөрсдийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны кино-гоо үзэгчдийн хүртээл болгож, бүх кинотеатруудаар гаргаж эхэлсэн байна. Уг кинонд “Ардын багш” дууны эзний дүрийг жүжигчин Д.Ганцэцэг бүтээсэн бол хамтлагийн гишүүдийн дүрийг Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин нар амилуулжээ.

Мөн тэд киноны хүрээнд “Ардын багш” дууг шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн бөгөөд энэхүү бүтээл нь хамтлагийн урт удаан хугацааны уран бүтээлийн замнал, багшдаа барих чин сэтгэлийн илэрхийлэл болсон юм.

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна
Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.