Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

NBA-д дундаж тоглогчид хүртэл жилийн $30 сая доллар хүсэх болжээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 57 секунд

Сүүлийн жилүүдэд NBA-ийн тоглогчдын цалин түүхэндээ байгаагүй хэмжээний өндөр түвшинд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор зарим багууд тоглогчдын гэрээ, цалингийн хэт өсөлтөөс үүдэлтэй санхүүгийн дарамт мэдэрч эхэлжээ.

NBA доторх эх сурвалж Jake Fischer-ийн мэдээлснээр, “тоглогчдын цалин урьд өмнөхөөсөө илүү өндөр түвшинд хүрч, бүр All-Star биш тоглогчид хүртэл асар их цалин нэхэх болсон” талаар ярьж байна. Нэгэн багийн удирдлага түүнд:

“Мөнгө үнэхээр хэтэрхий том хэмжээтэй болж, одоо бол All-Star биш тоглогчид хүртэл жилийн $30 сая доллар хүсэж байна” гэжээ.

Энэ нь зөвхөн супер од тоглогчдын тухай асуудал биш юм. Харин дундаж тоглогчид хүртэл өндөр цалин шаарддаг болсноор багуудын нийт төсөвт том дарамт учруулж байна.

Basketball-Reference-ийн гаргасан судалгаагаар 2025-2026 оны улирлын дундаж тоглогчийн цалин $14.1 сая доллар хүрээд байгаа нь 2017 оноос хойш тасралтгүй өсөж буй үзүүлэлт юм. Цалингийн дээд хязгаар жил бүр нэмэгдэж байгаа ч багуудын зардлын дарамт дагаад нэмэгдэж байна.

NBA-ийн одоогийн системд багууд супер од тоглогчдод хамгийн дээд гэрээ санал болгодог. Энэ нь бусад тоглогчдын цалин өсөхөд нөлөөлдөг. Гэвч ингэснээр багийн тэнцвэр алдагдаж, зарим дундаж тоглогчдод өндөр цалин өгснөөр тухайн багийн цаашдын ирээдүйд гэрээ сунгах, шинэ тоглогч авах зэрэг асуудлуудад хүндрэл үүсэж эхэлдэг.

Ингэснээр NBA дэх цалингийн өсөлтийн хөөс улам томорч, ирэх жилүүдэд санхүүгийн шинэ зохицуулалт хийх шаардлагатай болж болзошгүй байна.

“Төрийн сангийн данс улайсан. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байдал руу явж байна“
“Төрийн сангийн данс улайсан. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байдал руу явж байна“
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.