Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш МАН-ын Бага хурлаар намын шинэ даргаа тодруулж, Их хурлаа товлоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа энэ сарын 27-ны бямба гарагт товлосон. Энэ дагуу маргааш /09.27/ 10.00 цагт тус намын Бага хурал хуралдахаар байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Бага хурлын эхэнд гишүүдийн саналаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоох юм. Урьдчилсан байдлаар эхний ээлжинд Бага хурлын гишүүдийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх аж. Өөрөөр хэлбэл, шинээр УИХ-д сонгогдсон гишүүдийг Бага хурлын гишүүнээр томилох бол дипломат албанд томилогдсон хүмүүсийг Бага хурлын гишүүнээс чөлөөлнө.

Үүний дараа намын Их хурлаа товлож, мөн шинэ даргаа тодруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлэн байдалтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ
 
Чингэлтэй дүүрэг 1400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Чингэлтэй дүүрэг 1400 хүүхдийг усанд сэлж сургах хөтөлбөрт үнэ төлбөргүй хамруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.