Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27.6 хувь зам тээвэр, 13.7 хувь боловсрол, 9.8 хувь эрчим хүч, 6.5 хувь эрүүл мэнд, 5.2 хувь соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хэрэгжинэ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа цуврал хэлэлцүүлэг өнгөрсөн мягмар гарагт “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд” сэдвээр үргэлжиллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 26 төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад 2026 онд шинээр хэрэгжих 149, өмнөх оноос үргэлжлүүлэх 430, нийтдээ 9.6 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 579 төсөл хэрэгжихээр байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний 84.5 хувь нь барилга байгууламж, дэд бүтэц, бүтээн байгуулалт, 15.5 хувь нь их засвар, тоног төхөөрөмж, төсөл боловсруулах, цахим систем бий болгоход тусгагдаад байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 27.6 хувь зам тээвэр, 13.7 хувь боловсрол, 9.8 хувь эрчим хүч, 6.5 хувь эрүүл мэнд, 5.2 хувь соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалттай холбоотой анхаарах хэд хэдэн асуудал байгааг хэллээ. Тухайлбал, зураг төсөв нь шаардлага хангахгүй, иж бүрэн бус, улмаар зураг төсвийг санхүүжилтийн эх үүсвэргүй байхад хийлгэдэг, төлөвлөлт нь холбогдох хууль журмын шаардлагыг бүрэн хангадаггүй, чанар муу, гүйцэтгэл дутуу, хийгээгүй ажилд санхүүжилт олгодгийг дурдаад төсөл, арга хэмжээний хяналт сул, ашиглалт хангалтгүй байгааг санууллаа.

Д.Амарбаясгалан:  Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нарын хүмүүс хов зөөж, намаа хагаралдуулж голоо зогоож байна
Д.Амарбаясгалан: Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нарын хүмүүс хов зөөж, намаа хагаралдуулж голоо зогоож байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.