Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДЦС-4”-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвэр хүртэл хааж, өргөтгөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

"ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж, өргөтгөж шинэчилнэ

Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд "ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ. Ингэхдээ суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

  • Зам хаах: 7-р сарын 01-ний 23.00 цаг
  • Зам нээх: 8-р сарын 01-ний 06.00 цаг


Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Улсын хэмжээнд 5 түймрийг цурамд оруулж, 9 түймрийг унтраах ажил үргэлжилж байна
Улсын хэмжээнд 5 түймрийг цурамд оруулж, 9 түймрийг унтраах ажил үргэлжилж байна
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.