Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүрхэн тус газарт нь хутгалж, нэгнээ хөнөөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хатуу хөл хорио тогтоосон энэ үед архи согтууруулах ундаа зарахгүй байгаа ч хоногтоо согтуу жолоочийн тоо буухгүй, эрүүлжүүлэх байранд иргэд ирсээр байна. Тухайлбал, өчигдөр Баянзүрх дүүргээс нэр бүхий таван иргэнийг авчирч, эрүүлжүүлжээ. Нийтийн байранд архидан согтуурсан самарчид нэгнийхээ аминд хүрсэн байна.

Тодруулбал, самарт яваад уулнаас бууж ирсэн иргэд нийтийн байранд оршин суудаг Д-гийн гэрт архиджээ. Улмаар 26 нас залуу 50 настай Б-гийн зүрхэн тус газарт хутгалж амийг нь хөнөөсөн аж. Мэдүүлэг өгөх чадваргүй болтлоо согтсон тэднийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна. Тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж, архи хаанаас авсныг нь тодруулахаар ажиллаж байна.

Шуурхай: Төрийн ордонд эерэг тохиолдол илэрч, хорио тогтоов
Шуурхай: Төрийн ордонд эерэг тохиолдол илэрч, хорио тогтоов
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 17 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өнөөдөр 17 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.