Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО СУРВАЛЖИЛГА: Хорих ангид хүмүүжигчдийн хийсэн гар урлалын БҮТЭЭЛҮҮД

Ангилал
Нийгэм Фото сурвалжилга
Огноо
Унших
1 минут 56 секунд

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанаас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй томоохон ажлын нэг болох "Ухаарахуй, Урлахуй" гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг "Монголын уран зургийн галерейд" дэлгэжээ.

Үзэсгэлэнд 19 салбар нэгжээс ирүүлсэн модон эдлэл, төмөр болон чулуун хийц, суран эдлэл, эсгий, ноосон урлал зэргээс бүрдсэн 300 орчим бүтээлийг олон нийтэд нээлттэйгээр толилуулж байна.

Гар урлалаар дамжуулан хүмүүжигчдээр хөдөлмөр эрхлүүлэх, бүтээл туурвих нөхцөл боломжийг бүрдүүлсэнээр тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мэргэжил, хөдөлмөрийн дадал олгох, суллагдаад нийгэмд эргэн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын шинэ зорилго бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн хүмүүжигчдийн бүтээлийг хямд өртгөөр захиалан хийлгэх боломжтой бөгөөд энэ нь эргээд өр төлбөр төлбөр барагдуулах болоод нэмэлт орлоготой болох, бизнесийн шинэ алхам хийх сэдлийг төрүүлэх давуу талтай.

Мөн тус албанаас энэ сарын 10-14-ны өдрүүдэд “Ухаарлаас мандсан нар" нэртэй хүмүүжигчдийн уран зураг, эсгий урлалын үзэсгэлэнг Монголын Үндэсний Номын санд үзэгч олон нийтэд үнэгүй дэлгэн үзүүлсэн юм. Гэр бүл, эх орноо хайрлах, ухаарал, уярал, нинжин сэтгэлийн мөн чанарыг таниулах зорилготой тус үзэсгэлэнд нийт 200 гаруй бүтээл ирсэнээс 100 гаруй бүтээлийг шалгаруулан тавьсан.

"Ухаарахуй, Урлахуй" үзэсгэлэн Монголын Уран Зургийн галерейд 2025 оны 6 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд иргэд олон нийтэд үнэгүй нээлттэй дэлгэгдэж байна.

эспадрил ба бичвэр нарын зураг байж магад

гутал ба бичвэр нарын зураг байж магад

эспадрил ба бичвэр нарын зураг байж магад

‎хайрцагтай дүүжинт цаг ба ‎"‎U ubn חכ ubn U ubn Юy6AЙHA? Юy 6AЙHA? ubn ubn อก ubn วก U‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

"U บก ubn ก Юy Oy6aЙHa? Uon ubr ωa ubn ubn U" гэсэн бичвэр-н уран зураг байж магадгүй

зурагт ба бичвэр-н уран зураг байж магадгүй

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Д.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Д.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.