
"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Оргил" худалдааны төвийн III давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр /2025.06.24/ 07:41 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж байна" хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Мөнч өчигдөр:
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн 7 алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд хураалттай хуучин автомашины сэлбэгүүд шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход задгай 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход задгай 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд аянга бууж мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 16:17 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ний өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 7 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.