Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ хатуу хөл хориог он дуустал сунгах саналыг УОК-т хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

“Монгол Улсад нийт хүн амын дунд эрсдэлийн түвшин өндөр байна” гэсэн  эрсдэлийн үнэлгээ гарсан талаар өнөөдөр /2020.12.07/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тиймээс хөл хориог дахин сунгах шаардлагатай гэж ЭМЯ үзэж, уг саналаа УОК-т хүргүүлжээ. 

Эх сурвалжийн хэлснээр, ЭМЯ одоогийн арга хэмжээгээ сулруулахгүй байж, халдварыг хумих нь чухал хэмээн үзэж хөл хориог хэсэгчилсэн байдлаар буюу голомтот газруудад  он дуустал сунгах шаардлагатай гэж үзсэн байна. 

Монгол Улсад Covid-19 кластер буюу байршмал хэлбэрээр, төмөр зам дагасан таван аймаг (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь), нийслэл Улаанбаатар хот мөн Архангай аймагт кластер байдлаар бүртгэгдэж байна. Covid-19-ийн кластер тархалт үргэлжилж байгаа учраас тухайн тохиолдлын ойрын хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, эрэмбэлэх, идэвхтэй илрүүлэг хийх гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дотоодод халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын голомтыг тархаахгүй барих, хязгаарлах зорилгоор арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл хэсэгчилсэн хатуу хөл хориог үргэлжлүүлэн тогтоосон. Уг хугацааг сунгах эсэхийг удахгүй УОК–ын ээлжит хуралдаанаар шийдвэрлэнэ.

ЭМЯ–наас Монгол Улсад бүртгэгдээд буй Сovid-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа УОК-т хүргүүлжээ.

Улаанбаатарт тандалт, илрүүлгийн шинжилгээний явц 69 хувьтай байна
Улаанбаатарт тандалт, илрүүлгийн шинжилгээний явц 69 хувьтай байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.