Бразил,Перу,Эквадор,Панам,Болив,Венесуэл,Энэтхэгийн Андаманы арал, Шинэ Гивиней, Индонези зэрэг улсууд мөн Африк тивд гадна хүмүүстэй огт харьцдаггүй зэрлэг овгууд одоог хүртэл байдаг.
Зураг, бичлэг хийхээр очсон онгоц, нисдэг тэргийг нум сумаар харвах, чулуу дүүгүүрдэх зэргээр хөөдөг байна. Мөн 2003 онд Эквадор улсад мод бэлтгэлийн ажлаар очсон ажилчид руу довтолж өөрсдөө 20-30 аараа буудуулсан хэрэг гарч байсан аж. 2018 онд Андаманы арал дээр очсон нэгэн сүмийн номлогчийг эрэгт буунгуут харван алсан байдаг.