ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өгсөн зөвлөмж, мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр: “Иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хандлагатай болсон. Нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд автобусны ариутгалд онцгой анхаарч, эцсийн буудал бүр дээрээ бүх цонхоо нэвт онгойлгож, агаарын сэлгэлт хийх, близнагийн уусмалаар халдваргүйтэл хийх, нэг суудал алгасаж хүн суулгахаар тэмдэглэгээ хийх, нэг автобусанд 15-аас дээш хүн суулгахгүй байхад анхаарах ёстой.
Автобусны жолооч, ажилчид амны хаалт зүүх, бээлий өмсөх, хүмүүстэй ярихгүй байх, аль болох бэлэн мөнгөтэй харьцахаас татгалзах, ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илэрвэл эцсийн буудал дээр бууж, 119 утсанд хандан, зөвлөгөө авах хэрэгтэй.Иргэд аль болох нийтийн тээврээр явахаас татгалзах хэрэгтэй.
Хэрвээ суусан тохиолдолд амны хаалт зүүж, бээлий өмсөж, гараараа хаалганы бариул, цонх зэрэг олон хүний хүрдэг газар хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд спиртэн суурьтай ариутгагчаар ариутгах хэрэгтэй.
- Хүн хоорондын зайг 1.5 метр байлгах
- Аль болох хүмүүстэй харьцахгүй, ярихгүй
- Нийтийн тээвэр дотор хүнсний зүйл авч явахгүй, идэхгүй байх
- Бохирдсон гараараа нүүр, амандаа хүрэхгүй байхыг зөвлөлөө.