Цар тахлын үеийн онцгой нөхцөл байдал үүсэж, коронавирусийн халдварт анхаарал хандуулсан энэ цаг үед бяцхан үрээ хаясан хэрэг гарлаа.
Тодруулбал, өнгөрсөн баасан гаргийн 07.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Toyota Sai” загварын автомашины тээшинд өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Иргэнээс 102 тусгай дугаарын утсанд өгсөн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, нярайг хаясан эмэгтэйг олжээ. Хүүхдийн эх хувиараа хөдөлмөр эрхэлдэг 26 настай Б хэмээх эмэгтэй байжээ. Б нь энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд амаржиж, 50 см, 3.200 гр охин төрүүлсэн байна. Улмаар гурав хоногтойд нь гудамжинд хаяж явсан ч цагдаагийнхан хэргийг цаг алдалгүй илрүүллээ.