Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч магадгүй

Огноо
Унших
0 минут 51 секунд

Зэсийн үнэ тун удахгүй түүхэн дээд үзүүлэлтэд хүрч магадгүй гэж Америкийн “Goldman Sachs” группийн шинжээчид үзэж байна.

Энэхүү түүхий эдийн үнэ энэ долоо хоногийн мягмар гарагт 7719 ам.доллар хүрсэн нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эрчим хүчнээс эхлүүлээд бүтээн байгуулалтын салбарт ашиглагддаг зэсийн үнэ энэ онд 22 хувиар өссөн нь 2017 оноос хойших хамгийн өндөр өсөлт болсон байна.

Нийлүүлэлт тасалдаж, “ногоон” эдийн засгийн хөшүүрэг болох төлөвтэй байгаагийн зэрэгцээ БНХАУ коронавирусний халдвараас үүдэлтэй хямралаас хурдан сэргэж байгаатай холбоотойгоор зэсийн үнэ ийнхүү өсөж байгаа аж.

“Facebook” вакцинтай холбоотой ташаа мэдээллийг устгана
“Facebook” вакцинтай холбоотой ташаа мэдээллийг устгана
 
Н.Учрал: E-Mongolia платформ залуучуудад хөгжлийн шинэ дэвшлийг авчирна
Н.Учрал: E-Mongolia платформ залуучуудад хөгжлийн шинэ дэвшлийг авчирна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.