Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Facebook” вакцинтай холбоотой ташаа мэдээллийг устгана

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

Дэлхий дахинд “COVID-19”-ийн вакциныг гарган авах судалгааны ажил үргэлжилж буй энэ үед АНУ-ын “Facebook” компани вакцинтай холбоотой буруу ташаа мэдээллийг устгана гэдгээ мэдэгджээ.

“Вакцины аюулгүй байдал, үр дүнтэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн утга агуулга бүхий нийтлэлийг “Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээнээс устгана” гэж “Facebook” компани пүрэв гарагт мэдээлсэн байна.

Тодруулбал, вакцин нь микро чип агуулсан эсвэл аюулгүй эсэхийг нь тогтоохын тулд тодорхой хүн амын дунд өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр туршиж байна гэх мэт эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн буруу гэж үзэж буй мэдээллийг устгах гэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.