Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх, И-Март дэлгүүр өнөөдөр хэвийн ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Баянзүрх зах болон “Имарт” (Чингис салбар) худалдааны төвд өчигдөр хөл хорио тогтоосон. Тус газруудаар Ковид-19 ийн сэжигтэй тохиолдол үйлчлүүлсэн байж болзошгүй тул түр хугацаанд хааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Тодруулбал, Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр "Имарт" худалдааны төвийн зургаан давхар барилгын 37300 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. Үүнд, "Имарт" төвийн В1 давхар, урсдаг шат, энгийн хог хаягдал цуглуулах 40 тн контейнер, хогийн сав, 240 машины авто зогсоол, эмийн сан, "Жүр үр" ХХК-ийн заал, банкны 9 АТМ, гар утасны 4 операторын байр, Хас банкны тооцооны төв, Монгол даатгал, хоол үйлдвэрлэлийн 8 заал, үйлчлүүлэгчийн 4, ачааны 2, нийт 6 лифт, түрдэг 600 тэрэг, гар сагс 280, кассын 24 машин, карт уншигч 76, хаалга 5, ариун байгууламж зэрэг багтжээ.

Тус худалдааны төвийг өчигдрөөс түр хугацаанд хаасан бол өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаа явуулна хэмээн мэдэгдсэн байна. Мөн тухайн өдөр Баянзүрх захыг 14:00 цагаас түр хааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэх мэдээлэл байгаа юм.

 

ЭМЯ: Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд Ковид-19 ийн шинэ тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ: Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд Ковид-19 ийн шинэ тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.