Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд Ковид-19 ийн шинэ тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өчигдөр нийт 14019 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс Ковид-19 илэрчээ. Үүний дөрөв нь Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн бол Үамын-Үүд суманд гурван тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Харин бусад голомт болох Улаанбаатар, Дархан-Уул, Орон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүйг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдол ойрын хавьтал бөгөөд шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол 201 боллоо. Дорноговь аймагт нийт батлагдсан тохиолдол 208 болсон. Замын-Үүдэд шинээр батлагдсан гурван тохиолдол нь гэр бүлийн хүрээнд байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ.

Шуурхай мэдээ: Баянзүрх зах, Сансарын И-Мартад хөл хорио тогтоогоод байна
Шуурхай мэдээ: Баянзүрх зах, Сансарын И-Мартад хөл хорио тогтоогоод байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.