Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шуурхай мэдээ: Баянзүрх зах, Сансарын И-Мартад хөл хорио тогтоогоод байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Баянзүрх зах, Сансарын Имарт худалдааны төвийг тусгаарлан хөл хорио тогтоогоод байна.

Өнөөдөр 14:00 цагаас эхлэн Баянзүрх зах болон Сансарын Имарт худалдааны төв дээр хөл хорио тогтоогоод байна. Учир нь тус худалдааны төвөөр халдвар авсан иргэн зорчжээ. Иймд албаныхан явсан маршрутыг тогтоох ажил хийж байна.

Өдрийн 14:00 цагаас хойш тус худалдааны төвүүдийн бүх үйл ажиллагааг хязгаарлан халдваргүйтэл ариутгалын ажлыг хийсэн. Одоогоор "Баянзүрх захын ажилчдаас шинжилгээ авна, иймд бүх ажилчдаас шинжилгээ авсны дараа захаас гаргана" гэх хариуг мэргэжлийн хүмүүс өгчээ. Баянзүрх захын ажилчид зах дотроо тусгаарлагдаад долоон цаг болж байгаа юм байна.

Т.Мөнхсайхан: Вакцинд зориулж төсөвт 47 тэрбум төгрөг суулгасан
Т.Мөнхсайхан: Вакцинд зориулж төсөвт 47 тэрбум төгрөг суулгасан
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.