
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.
Үүний хүрээнд УБ хотоос Тэнгэр, Лавай, Драгон гэсэн 3 зорчигч тээврийн төвөөс 14 аймгийн чиглэлд 08 цагаас эхлэн тээвэрлэлд хийгдэж байгаа бөгөөд Хот хооронд зорчих иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сахиж , замын хүнсээ базааж, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө автобуудалд ирсэн байх ёстой.
Мөн шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг Авто Тээврийн Газраас анхаарууллаа.
