Нийслэлд энэ сарын 29-нд буюу өчигдөр өглөө зээрийн сүрэг орж иржээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргасан байна.
Айдсын давааны хурдны замын чиглэлээр 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн бөгөөд байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос гаргахаар ажиллаж байгаа тухай Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. Зээрийн сүрэг нийслэлд орж ирсэн шалтгаан нь хүнс тэжээлийн хомсдолтой холбоотой хэмээн албаны хүмүүс хэлж байлаа.