Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутаг руу зорчих түр журмыг танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 27 секунд

УОК-ын шуурхай штабаас аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-нээс 10 хоногт багтаан зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ. 

Аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг зохицуулж, зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулахдаа, аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн “Зорчигч тээврийг зохицуулах түр журам” энэ сарын 25-нд батлагдсанаар иргэдийг тээвэрлэхэд бэлэн болсныг онцлов. 

Нийтдээ 100 мянган иргэн орон нутгаас болон Улаанбаатараас шилжих хөдөлгөөн хийнэ гэсэн тооцоогоор тээвэрлэлтийг төлөвлөжээ. Буцах иргэдээс 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн шинжилгээ авахаар зохион байгуулж байгаа. Нэг ёсондоо зорчих журмаар бол иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой аж. Шинжилгээг одоо авч буй цэгүүд дээр хийх боломжгүй учир ажлын хэсэг УОК-той ярьж байгаад 20 цэгийг нэмж байгуулж байгаа юм. 


Тээвэрлэлтийг 2 хэлбэрээр буюу хувийн тээврийн хэрэгслээр ирсэн иргэд түүгээрээ зорчих, мөн нийтийн тээврээр гэсэн байдлаар зохион байгуулахаар болжээ. Буцах иргэд эхлээд ЭМЯ-ны www.119.mn цахим сайтаар бүртгүүлнэ. Ингэхдээ асуумж бөглөх юм. Бүртгүүлсэн иргэд заасан цагийн хуваариар шинжилгээ өгч, хариугаа мөн тус сайтаар 6-8 цагийн дотор авах юм байна. Хариу нь сөрөг гарсан иргэд нийтийн тээврээр зорчихдоо АТҮТ-ийн tiket.mn-ээр орж тасалбараа цахимаар худалдан авна.

Буцах иргэдийн зорчих цагийн хуваарийг танилцуулбал:

"Драгон" зорчигч тээврийн төвөөс:

  • 08:00  Улаанбаатар- Архангай аймаг
  • 11:00 Улаанбаатар-Баянхонгор
  • 12:00 Улаанбаатар-Баян-Өлгий
  • 14:00 Улаанбаатар Увс
  • 16:00 Ховд чиглэл рүү зорчино.

"Тэнгэр" худалдааны төв авто буудлаас:

  • 08:00 Дорнод
  • 10:00 Сүхбаатар
  • 12:00 Хэнтий
  • 14:00  Говь-Алтай
  • 16:00 Булган

Хан-Уул дүүрэгт орших "Лавай" авто буудлаас:

  • 08:00 Өвөрхангай
  • 10:00 Төв аймаг
  • 12:00 Завхан
  • 14:00 Дундговь
  • 16:00 Хөвсгөл аймгийн чиглэлд цагийн хуваарийн дагуу 10 хоног, өдөр бүр үйлчилгээнд гарна.

Нийслэлд ирээд гацаад байсан иргэдийг ийнхүү эхний ээлжинд буцаасны дараагаар оюутнуудыг үргэлжлүүлэн зорчуулна гэлээ. 

Орон нутаг руу зорчих иргэд 119.mn сайтад бүртгүүлж шинжилгээ өгнө
Орон нутаг руу зорчих иргэд 119.mn сайтад бүртгүүлж шинжилгээ өгнө
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.