Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 54 хувь нь орлогогүй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 59 секунд

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас "COVID-19" ба ААН-үүдийн нөхцөл байдал" гэсэн судалгааг 3 мянга гаруй бизнес эрхлэгчээс авсныг Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр цахимаар танилцууллаа.

Цахимаар авсан судалгаанд оролцогчдын 27 хувь нь үйлчилгээний салбарынхан байв. Судалгаагаар "COVID-19" цар тахлын нөхцөл байдал мэдээллийн технологийн салбарт хамгийн бага нөлөөлсөн бол аялал жуулчлал, боловсролын салбарт хамгийн их нөлөөлсөн гэсэн дүн гарчээ. Хамрагдсан ААН-үүдийн 60 хувь нь бүрэн зогссон бол 10 хувь нь зайнаас ажиллаж байна.

Уул уурхай, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарууд хэвийн байна. Компаниудын 35 хувь нь халдвар хамгааллын дэглэмийг сахиад тодорхой дүрэм журам гаргаад ажиллах боломжтой гэж үзсэн бол 5 хувь нь ямар ч арга байхгүй бүрэн зогсоно гэв.

Түүнчлэн ААН-үүдийн 84 хувь нь 90 хоног хүртэл цалингаа тавих боломжтой, түүнээс цааш боломжгүй гэсэн байна. Хөл хорионы дэглэм 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилбэл 432 мянган хүн ажилгүй болох дүр зураг судалгаагаар гарчээ. Мөн нийт ААН-ийн 72 хувь нь зээлтэй байгаагийн 31 хувь нь 101-500 сая төгрөгийн зээлтэй байна. Хувиараа бизнес эрхлэгчдийн 72 хувийнх нь орлого бүрэн зогссон байна. Гадаад худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчид экспортыг дэмжих чиглэлд Paypal төлбөр тооцооны системийг Монголд нэвтрүүлэх санал тавьж байна.

Хөл хорионы үед үүсээд буй хамгийн том хүндрэл бол ажлын байраа хадгалах, ажиллагсдын цалин тавих гэж ААН-үүдийн 24 хувь нь хариулжээ. ААН-үүдийн 55 хувь нь татварын хөнгөлөлт чөлөөлөлт шаардлагатай гэж үзсэн бол 50 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохыг хүсжээ.

Мөн судалгаанд оролцогчдын 25 хувь нь ажилчдаа ажлаас нь чөлөөлсөн гэж мэдэгдсэнээс тооцоход 7 мянган хүн ажилгүй болсон байна. Мөн ААН-үүдийн 54 хувь нь орлогогүй болсон ба хөл хориог дахин 14 хоногоор нэмбэл 64 хувь нь ийм байдалд очих дүн гарчээ. МҮХАҮТ-аас цар тахлын улмаас хохирол амссан бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Гадаад худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчид экспортыг дэмжих чиглэлд Paypal төлбөр тооцооны системийг Монголд нэвтрүүлэх арга хэмжээ авах санал тавьсан байна.

УОК: Ирэх сарын 1-ээс орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг нээнэ
УОК: Ирэх сарын 1-ээс орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг нээнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.