Х.Нямбаатар: Хүн бүр шатрын спортоор амжилт гаргах нь чухал бус. Харин хүүхэд бүр өөрийн бодолтой хувь хүн болж төлөвших нь дэвшил юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа "Өвөг дээдсээс хадгалагдан ирсэн өв соёл, уламжлалт спортын нэгэн төрөл болох шатрын “Нүүдэл-999” анхдугаар тэмцээн Сүхбаатарын талбайд болж байна. Нас үл харгалзах, мөнхүү асар шударга энэ спортыг өнөөгийн дэлхий дахинд ч чухалчлан үзэж байна.

Энэ оны долоодугаар сард эхлэх “Esports World Cup 2025” наадам нийт 21 төрлийн зохиогдох бол энэ дунд шатрын төрөл багтжээ. Үүнээс үзэхэд шатрын спортоор хичээллэх нь орчин үетэй хөл нийлүүлэн алхаж буй хэрэг гэж дүгнэж болно.

Хүн бүр шатрын спортоор амжилт гаргах нь чухал бус, харин хүүхэд бүр өөрийн бодолтой хувь хүн болон төлөвших нь дэвшил юм. Ялангуяа өнөөгийн мэдээллийн асар өргөн урсгал, аливаа асуудлыг богино хугацаанд багтаан түгээх болсон тренд дунд энэ спортын ач холбогдол улам бүр өссөөр байна" гэж бичжээ.

П.Сайнзориг: Богино хугацааны шийдвэр гаргаж ААН-үүддээ “ГЭНЭТИЙН БЭЛЭГ“ бариад байж болохгүй
П.Сайнзориг: Богино хугацааны шийдвэр гаргаж ААН-үүддээ “ГЭНЭТИЙН БЭЛЭГ“ бариад байж болохгүй
 
Э.Бат-Үүл: Ц.Туваан, Лу.Гантөмөр хоёр эх орноосоо урвасан. Үндэстнийхээ нүдэн дээр урваж байгаа ийм новшнуудыг өмнө нь үзээгүй
Э.Бат-Үүл: Ц.Туваан, Лу.Гантөмөр хоёр эх орноосоо урвасан. Үндэстнийхээ нүдэн дээр урваж байгаа ийм новшнуудыг өмнө нь үзээгүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!