Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсаар байна. Монголбанкны өчигдөр зарласан албан ханшаар нэг ам.доллар 3534 төгрөгтэй тэнцэж байна. Харин валют арилжааны "найман шарга" төвд өнөөдөр 14:34 цагийн ханшаар нэг ам.долларыг 3555 төгрөгөөр авч 3565 төгрөгөөр арилжиж байгаа юм. Мөн юань 489 төгрөгөөр авч 491 төгрөгөөр зарж байна.
Үндэсний статистикийн хорооны энэ оны нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлийн тайланд дурдсанаар Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 3475.38төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 99.2 төгрөгөөр, өмнөх сараас 16.2 төгрөгөөр суларсан байна. Мөн төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш гуравдугаар сард 479.56 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 10.8 төгрөг, өмнөх сараас 4.1 төгрөгөөр суларчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!