Улаанбаатар хотын 2300 гаруй ААН-ийн түүхий нүүрсний хэрэглээг хална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан боллоо. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч, дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ.Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэл Улаанбаатар хотын 2300 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг халах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэхдээ дулаан алдагдлыг бууруулах бодлогыг орхигдуулж болохгүйг УИХ-ын гишүүн Г.Лувсанжавц санууллаа.

Мөн Шуурхай штабын өнгөрсөн хуралдаануудаас нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эрэмбэ тогтоосон, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгосон, Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг нэгдсэн цахим хяналт, бүртгэлийн системд шилжүүлсэн, салбаруудын асуудлыг нэгтгэн харж, гарц шийдлийг олох зэрэг үр дүн байгаа ч хуралдаанаас гарсан үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, илүү бүтээлч, санаачилгатай ажиллах шаардлага байгааг зарим байгууллага, албан тушаалтанд сануулж цаашид хариуцлага тооцож ажиллахыг анхаарууллаа.

Шуурхай штабын IX хуралдаан: 2025 онд улсын төсвөөс 25 сургууль барихаар тусгажээ
Шуурхай штабын IX хуралдаан: 2025 онд улсын төсвөөс 25 сургууль барихаар тусгажээ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!