А.Ариунзаяа: М.Нарантуяа-Нара гишүүний нөхөр нь түүний сошиал хаягаар бараа сурталчилж байгаа нь өмнөх сануулах арга хэмжээг биелүүлэхгүй байгаа юм шиг санагдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өнгөрсөн 2024 оны наймдугаар сард УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээгээр өөрийн цахим хаягаар шууд дамжуулалт хийж, бараа сурталчилсан. Уг үйлдэлд нь УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээг авсан байдаг. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн цахим орчинд гаргасан ёс бус хэллэг ашигласан үйлдэлд нь дахин сануулах арга хэмжээг авч шийдвэрлэв. Ингэснээр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь энэ парламентын хугацаанд Ёс зүй, дэгийн байнгын хороогоор хоёр удаа орсон анхны гишүүн болоод байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Өмнө нь М.Нарантуяа-Нара гишүүнд УИХ-ын гишүүн бараа бүтээтэгдэхүүн сурталчилж орлого олох нь буруу юм гэж сануулах арга хэмжээ өгч байсан. Тэр сошиал хаяг нь хэвээрээ байгаа. Өөрөө дэлгэцэнд харагдахгүй ч гэсэн нөхөр нь бараа, сурталчилгаа хийж байгаа нь миний хувьд дээрх сануулах арга хэмжээг бүрэн гүйцэт биелүүлэхгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Нөхөр нь өөр сошиал хаяг нээгээд бараагаа зарах нь нээлттэй" гэв.

Ногоон автобусны хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хаслаа
Ногоон автобусны хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хаслаа
 
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Улсын заан М.Лхагвагэрэл: Өөрийнхөө бодож байсанчлан сайхан барилдлаа. Энэ формоо бариад урагшилна
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!