Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны 350 өрхөд өнөөдөр хүнсний багцын тусламж олгож эхэллээ.
Түүнчлэн өчигдөр буюу энэ сарын 20-нд 100 өрхөд хүнсний багцын тусламж олгосон байна. Тусламж авч буй өрхүүд нь хүнсний эрхийн бичиг болон халамжаар төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж зэрэг бусад үйлчилгээнд хамрагдаж байгаагүй боловч хөл хорионы улмаас цалин, орлогогүй болсон өрхүүд багтаж байгаа юм.