Коронавирусний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Иймд авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор 1448 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол хотоос 1672 тээврийн хэрэгсэл гарчээ.
Мэргэжлийн байгууллагын 83 алба хаагч хот руу орж ирсэн 2892, хотоос гарсан 3452 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.