Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Наранцэцэг их дуулгаас алтан медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Гүрж улсын Тбилис хотод жүдо бөхийн их дуулга гуравдугаар сарын 21-23-нд болоход 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ. Энэ жингийн дэлхийн чансааг олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байна. Мөн шагналт тавдугаар байрт хоёр тамирчин орсноор Монгол Улсын баг 52 орноос медалийн чанараар зургадугаар байрт жагсав. Дараагийн тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод дөрөвдүгээр сарын 2-4-нд болох юм.

ХЭҮК: “Ноорог”-ийн залуусын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн
ХЭҮК: “Ноорог”-ийн залуусын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.