ХӨЛБӨМБӨГ ТОГЛОГЧДЫН ХОЛБОО: Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг хэвийн явж буй мэтээр олон нийтийг төөрөгдүүлж буй тул ЦЕГ-т гомдол гаргана

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын Хөлбөмбөгийн холбоонд үүсээд буй маргаантай асуудлын талаар Монголын Хөлбөмбөг тоглогчдын холбооноос МЭДЭГДЭЛ гаргалаа. МЭДЭГДЭЛД:

"Монголын Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа доголдсон. Үе үеийн удирдлагуудын илт буруу шийдвэрийг одоогийн эрх барих дээд байгууллага буюу Хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хянаж чадаагүй, үндсэн үүрэгт ажлаа маш хангалтгүй гүйцэтгэсэн нь олон нийтийн нүдэнд ил байсаар атал буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шалгуулалгүйгээр үл барам, үйл ажиллагаа хэвийн явж байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлж буй нь Хөлбөмбөгийн спортод хайртай олон мянган тоглогч, үзэгч хөгжөөн дэмжигчдийг доромжилсон үйлдэл болж, хэрээс хэтэрлээ. Монголын Хөлбөмбөгийн холбоог ёс зүйтэй байхыг сануулъя.

Иймд ЦЕГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар албан ёсоор гомдол гаргах болсныг үүгээр мэдэгдье" гэжээ.

ЖҮДО: Тбилисийн “Их дуулга“-д Ё.Басхүү нарын 20 жүдоч өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад байна
ЖҮДО: Тбилисийн “Их дуулга“-д Ё.Басхүү нарын 20 жүдоч өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад байна
 
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж, сэжигтэй 8 тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлжээ
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж, сэжигтэй 8 тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!