“Худал мэдээлэлтэй тэмцэх төв“-тэй болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Монгол Улс “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болно гэж Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээллээ. Тэрбээр "Кибер аюулгүй байдлын хүрээнд бид худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулах гэж байна. Саяхан Давост болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2030 он хүртэлх дэлхийн хамгийн том эрсдэл бол худал мэдээлэл гэж зарласан. Иймд мэдээллүүд шинжлэх ухааны хувьд үнэн үү, эсвэл худал уу гэдгийг батлах албан ёсны төвийг манай яам байгуулах гэж байна" гэсэн юм.

Салбарын яамнаас өнөөдөр 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн онцлох 10 ажлыг танилцуулах хүрээнд дээрх мэдээллийг өгсөн билээ.

Худал мэдээлэлтэй тэмцэх төвтэй болсноор,

  • иргэдэд үнэн зөв, найдвартай мэдээллийг ялгах чадварыг хөгжүүлэхэд туслах,
  • худал мэдээллийг илрүүлэх, тархалтыг зогсоох механизмыг хэрэгжүүлэх,
  • нийгэмд үнэн зөв мэдээллийг түгээж, худалд мэдээллийн нөлөөг бууруулах зэрэг давуу талууд бий болох юм.

Манай улсын хувьд сошиал хэрэглээгээр Ази, Европ тивд тэргүүлдэг. Үүний зэрэгцээ худал мэдээлэл толгойн өвчин болж байгаа тул “Худал мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй болох нь цаг хугацааны л асуудал болж буй.

Хамт архи ууж байсан эмэгтэйгийнхээ толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээ
Хамт архи ууж байсан эмэгтэйгийнхээ толгой руу төмрөөр цохиж хүнд гэмтээжээ
 
УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ
УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!