УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ярилцлагадаа "Зүгээр байр суурь илэрхийлсэний төлөө нам, бүлэглэлтэй ойрхон хүмүүс буюу “хар” Цогоо эд нар Хөрөнгө оруулалт хийсэн гэнэ, тэгсэн гэнэ гэх мэт сошиалд оруулсан мэдээллийнх нь дараа л татварын шалгалт ороод ирж байна" гэж ярьсан бөгөөд иргэн Б.Цогтгэрэл хариу тайлбар хийжээ.
Ингэхдээ тэрбээр " УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Бүлэглэлд ойр Хар Цогоо намайг бичээд" гэж мэдэгдэл хийжээ. Улс төрд орсон нийтийн албан тушаалтан ил тод Шилэн нээлттэй байх ёстой. Үүнийг хуулиар зохицуулдаг. Олон нийт УИХ-ын гишүүдийн эхнэр хүүхэд, эрхэлдэг бизнес, байр орон сууц гээд хүний санаанд орж болох бүхнийг судалдаг, мэдэх ч эрхтэй байдаг. Улс төрд ногоон юм шиг туулсан замнал нь өргөст бут, энхэл донхлоор дүүрэн мэт бусдыг шүүмжлэхдээ элээ хэрээ мэт, өөрийнхөө шүүмжлэлд өнчин ботго мэт чарлах хэрэггүй. Өрөөлийг шүүмжилдэг шигээ өөрийнхөө шилэн ил тод байдалд мөн бэлэн л байх хэрэгтэй.
Надад ямар ч хувийн өс хонзон ба авцаа өгцөө амин бодол байхгүй. Үе үеийн УИХ-ын гишүүд нийтийн албан тушаалтнууд хамаг байдгаа олон нийт, сэтгүүлчдэд ухуулж төнхүүлж ирсэн байдаг. Харин ч Д.Энхтүвшинг огт ухаагүй. Үзүүрийг нь сөхөхөд л "Ачит Ихт"-ийн П.Цагааны хөл цухуйж байна шүү дээ. Хөл цухуйх ч буруу биш. Буруу гэж шүүмжлээгүй. Би ч гэсэн мөн адил ухуулж төнхүүлж элдвээрээ хэлүүлдэг. Гэлээ гээд хэнд ч өс хонзон санаж занаж зөрүүлж чулуу шидэж явсангүй. Аль болох хүлээж аваад засаж залруулаад явдаг.
Татварын шалгалт бол манай дээр зөндөө орсон. Цаашдаа ч орно. Бүгд л татварт шалгуулдаг байгаа шүү. Төсөв дээр Д.Энхтүвшинийг лаг дэмжсэн. Баярлалаа гэж хэлээгүй хэрнээ ХОМ-ыг нь бичхэд яасан эмзэг байх юм. Зөвд зөөлөн бурууд хатуу зөвийг нь дэмжээд бурууг нь шүүмжлээд Шилэн ил тод, нээлттэй явна аа" гэжээ.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!