НПГ: Дүнжингаравын осолд “Патрол“-ын жолооч буруугүй нь тогтоогдсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Одоогоос нэг жилийн өмнө Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн амь насаа алдсан ноцтой осол гарсан. Энэ хэрэгт холбогдуулан "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн болохыг Нийслэлийн прокурорын газраас /НПГ/ мэдээллээ.

НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Дүнжингаравын дэлбэрэлтэд “Nissan Patrol” маркийн автомашины жолооч буруугүй гэж тогтоогджээ Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 8 төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гарсан. Осолтой холбоотой буюу техникийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан.

Хавтаст хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтад тулгуурлан патрол маркийн автомашины жолооч буруугүй гэж үзсэн.

Харин тухайн "Дашваанжил" компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотойгоор осол гарсан гэх дүгнэлтэд хүрч "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн" гэлээ.

АТГ: Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг нь шүүхэд шилжүүллээ
АТГ: Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг нь шүүхэд шилжүүллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!