Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин 10 нас хүрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин өнөөдөр 10 нас хүрлээ. 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин урлагийн хүн болох мөрөөдөлтэй, бүжигчин охин болсон. Түүнийг Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Хүн домог" бүжгийн тэмцээнд оролцож байх үед нь бид уулзаж, ярилцсан ярилцлагыг энэ өдөр сэргээн сануулъя.

Ташрамд дурдахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг аж.

Ам.долларын ханш чангарч валютын урсгал татарч байна
Ам.долларын ханш чангарч валютын урсгал татарч байна
 
“Биг“ барилгын материалын худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа
“Биг“ барилгын материалын худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!