Насны хишиг"-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу цагаан сарын өмнө, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгодог билээ.
Үүнд:
65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгодог.
Тэгвэл Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ жилийн сар шинийн баярын өмнө олгох ёстой "Насний хишиг"-ийн мөнгийг энэ нэгдүгээр сард багтаан олгохоор болсон тухай мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!