УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Г.Очирбат: Ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд тодорхой хэмжээний урамшуулал олгодог юм байна. Дэд хорооны бүх гишүүд урамшууллаа авч чадаж байгаа юу. Хэдий хэмжээний урамшуулал олгож байгаа вэ. Төрийн албаны төсөвтэй холилдож байгаа тал байна уу.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс: Ёс зүйн 3-7 гишүүнтэй дэд хороод Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улиралд нэг удаа урамшуулал авна. Нарийн бичиг буюу сургалт үйл ажиллагааг тогтмол төлөвлөж явуулдаг албан тушаалтны хувьд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх урамшуулал олгох зохицуулалт хийгдсэн. Санхүү, төсвийн төлөвлөгдөөгүй байдалтай холбоотойгоор зарим байгууллагуудад өгөөгүй байна. Мөн дэд хороогоо байгуулсан атал үйл ажиллагаа нь эхлээгүй байсны улмаас урамшууллаа авч чадаагүй байгууллагуудад ажлын төлөвлөгөөгөө гаргах арга зүйн зөвлөгөө үзүүлж ажиллаж байна.
Гурван алба хаагчтай дэд хорооны хувьд 9 сая төгрөгийн урамшууллын зардал жилд гардаг. Долоон гишүүнтэй дэд хорооны урамшууллын төсөв 19.7 сая хүртэлх байна гэдэг тооцооллыг хийсэн. Ёс зүйн хорооны төсвийн ерөнхийлөн захирагч нь ТАЗ-ийн дарга байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!