Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ууганбаатар: Он гараад хурдан морины үсэргээ, сунгаа болоод эхлэх учраас цагдаагийн байгууллага, Засаг дарга нар хяналтаа тавих ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээлэл хийлээ.

----------------

Энэ үеэр Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Засгийн газрын тогтоолоор хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах хориотой. 2024 онд хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулсан сумдын Засаг дарга нарт хариуцлага тооцох тухай комиссын гишүүний 6 удаагийн шаардлагыг хүргүүлсэн байдаг. Тухайлбал, Төв аймаг, Дорнод, Сүхбаатар, Ховд гэх мэт нэр бүхий 6 аймгуудад шаардлага хүргүүлсэн. Зургаан аймгийн Засаг дарга комиссын шаардлагын дагуу арга хэмжээг авсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн нэгжийн Засаг дарга нар үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хариуцлага тооцсон байдаг. Он гараад хурдан морины үсэргээ, сунгаа болоод эхэлдэг учраас цагдаагийн байгууллага, Засаг дарга нар хяналтаа тавих ёстой. 2025 он гараад зөвлөмж хүргүүлнэ" гэв.

ТАНИЛЦ: Баярын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь
ТАНИЛЦ: Баярын өдрүүдэд ажиллах зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарь
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.