Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-үүлийг шүүсэн хэргээр нөлөө бүхий хүмүүс ингэж жиргэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 35 секунд

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 28 жилийн ойн өдөр ардчиллын баатруудын нэг болох хотын дарга асан  Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал болов. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндэд халдсан хэргээр ийнхүү яллуулахад хүрэв. Тодруулбал "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" хэмээх бичвэрийг baabar.mn сайтад нийтлүүлсэн. Харин тэрхүү нийтлэлийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан билээ.Үүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хүлээн зөвшөөрч, мөн гүтгэлэг хэмээн үзсэн бөгөөд Зөрчлийн хуулийн 6.21-т заасны дагуу Э.Бат-Үүлийг торгох шийдвэр гаргасан юм. Гэвч Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл тус шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, торгуулийг хүчингүй болгуулах өргөдөл гаргаж, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Харин өчигдөр шүүх хурал болоогүй бөгөөд ямар шалтгаанаар хэзээ хүртэл хойшилсон талаар шүүхийн байгууллагаас мэдээлэл ч өгөөгүй юм. Үүний зэрэгцээ нийгэмд нөлөө бүхий улс төрч, хуульч, урлагийн гавъяат зүтгэлтэн нар өөрсдийн твиттер хуудсандаа байр сууриа ингэж илэрхийлжээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан:

"Үнэт зүйлийн шинжтэй үнэлэмж илэрхийлсэн ийм үзэл бодол бол гүтгэлэг биш. Гүтгэлэг бол зөвхөн факт дээр л яригддаг асуудал."

Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:

"Надад ойлгомжгүй байдаг. Гүтгэлээ гээд албан тушаалтан шүүхэд хандахаар. Иргэнд нэр төр гэх өндөр ойлголт бий. Даргад бол үүрэг, хариуцлага. Албан тушаалтныг хардах, гүтгэж бодох, бодлоо илэрхийлэх бол бүх эрхийн эх. Иймгүй бол эрх гэх f...-аар яах юм. Хулгайчийг хулгайч л гэнэ шдээ"

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд:

"Улсын баатар ч гэсэн Үндсэн хуульд захирагдана, ялангуяа 36.2"

УИХ-ын гишүүн Ц. Оюунгэрэл:

"Өргөн барьж байсан Шүүмжлэгчийг хамгаалах хууль маань хаагуур явж байх хойгуур шүүмжлэх эрхийг авчирсан энэ хүн маань ингээд суух болчихов доо. Төр засгаа шүүмжлэх эрх гэж бий. Зөрчлийн хуулийг бол төрийн эрхтэн дархтанууд бус иргэд л ашиглах нь зүй юм л даа"

"Э.Бат-үүлийг шүүх өөр өдөр монголын шүүхэд олдоогүй юм байх даа. Гэндэн, Амар гээд дандаа баяраар буудуулсан цаг үеийг сануулах гэсэн мэт... Юутай ч хүний эрх, эрх чөлөөг анх удаа тунхагласан ардчилсан үндсэн хуулийн баярын мэнд"

Монгол улсын төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам:

"1992 оны Үндсэн хуулийг "үнсэн" болгогчид хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчийг яллах гэж шүүж байна. Хэвлэн нийтлэх, хэлэх, ярих эрхэнд дайсагнаж гамшиг тарих нь ээ... өнөөдөр 1-13 шүү дээ.... түрүүн андуураад биччихэж"

Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулагдаж байна
Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулагдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.