Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Манайх өөрөө ДЦС-3-ыг барьчих хэмжээний мөнгөтэй  байсансан бол заавал бусдаас хараат байхгүй байсан

Огноо
Унших
1 минут 22 секунд

Төсвийн байнгын хороо “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин "Яг энэ хэлэлцээрийг манай талаас хэн явуулахаар зүтгүүлээд байгаа юм бэ. Геополитикийн нөхцөл байдалд заавал энэ хэлэлцээрийг явуулах шаардлага байна уу" гэж асуув.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Манайх өөрөө энэ станцыг барьчих хэмжээний мөнгө, хуримтлалтай байсансан бол заавал бусдаас хараат байдлаар ийм нөхцөл байдалтай явахгүй байсан. Бид төсвийн хөрөнгө оруулалтаар станц барих эх үүсвэр байхгүй учраас тухайн үеийн Засгийн газрын нөхдүүд ОХУ-аас ДЦС-3-ийг санхүүжүүлээч гэж хандсан. Нөгөө талаас экспортын зээлээр санхүүжүүлж болно гээд энэ хэлцэл явж байгаа. Хэн зүтгүүлээд байгаа юм гээд асууж байна. 2021 онд Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дээр яригдсан.

Э.Батшугар: Гар утасныхаа 20 мянган төгрөгийн зээлийг төлөөгүйгээс болж 6 жилийн санхүүгийн ял авдаг тогтолцоог бүрэн арилгана
Э.Батшугар: Гар утасныхаа 20 мянган төгрөгийн зээлийг төлөөгүйгээс болж 6 жилийн санхүүгийн ял авдаг тогтолцоог бүрэн арилгана
 
Өмгөөлөгч Б.Мэргэн: Ч.Ганхуяг нарт холбогдох хэргээр дахиад анхан шатны шүүх дээр маргана. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна