Э.Батшугар: Гар утасныхаа 20 мянган төгрөгийн зээлийг төлөөгүйгээс болж 6 жилийн санхүүгийн ял авдаг тогтолцоог бүрэн арилгана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хуульд тусгасан онцлох өөрчлөлтүүдийн талаар тайлбарлалаа. Тухайлбал,

  • Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсноор бидний хар жагсаалт гэж нэрлэдэг "Гар утасныхаа 20 мянган төгрөгийн зээлийг төлөөгүйгээс болж зургаан жилийн санхүүгийн ял авдаг тогтолцоог бүрэн арилгаж байгаа. Харин эсрэгээрээ санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулдаг тогтолцоо руу явж байна.
  • Дээрх тогтолцоо үүссэнээр зээлийн хүү буурах боломж бүрдэнэ. Товчхондоо, зээлдэгчийн онооны систем рүү орно. Онооны систем нь эрсдэлийг үнэлээд илүү бага хүүтэй зээл олгох боломжийг нээж өгнө.
  • Мөн урьдчилгаа төлбөр, зээлийн барьцаа хөрөнгө шаардахгүй санхүүгийн тогтолцоо үүсэж байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл, ипотекийн зээлд хамрагдах гэж байгаа санхүүгийн сахилга баттай иргэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр зээлд хамрагдах боломж бүрдэх юм.

ТАНИЛЦ: 18-20 цагийн хооронд цахилгааны хязгаарлалтад орох айл өрхийн байршил
ТАНИЛЦ: 18-20 цагийн хооронд цахилгааны хязгаарлалтад орох айл өрхийн байршил
 
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
ШУУД: Монгол иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирж, 461 дүгээр анги руу хүргэлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!